Thursday, August 24, 2017

Briefing: Legal environment of the limited liability company


Establishment of the Company: According to the Law on Company (2011) in Mongolia and the Law on State Registration (2009) of Mongolia, a Limited Liability Company (the “LLC”) is formed on the basis of a charter and a decision of its founders. Initial capital is provided by contributions from Shareholder(s) and contributions can be a cash, property and a property right.  The LLC shall be founded by one or more individuals or legal entities that must have an official registration from the State Registration Authority.

Company charter: The company charter is the basic founding document of the LLC. Following terms must be included into the company charter according to the Law on Company:

1.The company`s full and abbreviated name and an acronym indicating the company's form of
organization;
2.The number, class, nominal price of the company` s authorized and issued common shares and the amount of capital invested;
3.If the company charter establishes preferred shares, the number of authorized preferred shares and rights of holders of such shares
4.If the company has Board of Directors, the number of its members;
5.Powers of the Shareholders at a meeting of Shareholders, and of the Board of Directors or Supervisory Board, other than that specified in the law;
6.The type of business to be conducted by the company;
7.Other provisions to be reflected in the company charter.

Amendments to a company charter, or adoption of a new version of the charter, must be approved at a Shareholders’ meeting. The following documents shall be submitted for the registration of amendments to a company charter, or a new version of the charter:

  • An application for registration of amendments to the company charter, or a new version of the charter, signed by an authorized person of the company;
  • The decision adopted by the Shareholders’ meeting to amend the charter, or to adopt a new version of the charter, together with the text of the amendments or new version of the charter;
  • A document confirming payment of the registration fee.

Within ten (10) business days following the adoption of a resolution to amend or adopt a new version a
company charter, such amendments or new version shall be registered in the State Registration Authority in accordance with the procedures specified by law. Within two (2) business days following the date of submission of the documents, the State Registration Authority shall issue the decision stating the basis for its acceptance or refusal to register such amendments or new version of the charter. Amendments to a company charter or a new version of the charter shall become effective upon registration with the State Registration Authority. If any key information of the entities registration is to be amended, the legal entity also should inform to the State Registration Authority within 15 business days after execution of relevant corporate documentation. Failure to do so may incur legal penalty.

Shareholders Meeting: The Shareholders Meeting is the highest management body of the LLC. Shareholder(s) can be individual(s) or legal entity(s). Required number of shareholder(s) for the LLC is from one (1) to fifty (50). If shareholder is a legal entity, it must appoint one or several authorized representative to participate in the Shareholders Meeting.

There are two types of the Shareholder’s meeting: Ordinary and Extraordinary. Shareholder’s ordinary meeting shall be hold at least once a year, within four months after the end of the financial year. A shareholders meeting shall have exclusive authority to consider and decide the following matters:

1.Amendments to the company charter or the adoption of a new version of the charter;
2.Reorganization of the company by consolidation, merger, division, or transformation;
3.An exchange of the company's debts for shares, issuing additional shares, determining its numbers;
4.Changing the form of the company;
5.Liquidation of the company and the appointment of a liquidation committee
6.A split or consolidation of the company's share;
7.Election of members of the Board of Directors and termination of their power prior to the expiration of their terms;
8.Whether the shareholder is to exercise the preemptive rights of shareholders to acquire the company's shares or other securities ;
9.Consideration and approval of reports prepared by the Board of Directors with respect to the company's annual operations and financial statements;
10.Approval of any major transactions specified in the Company Law;
11.Approval of any conflict-of-interest transactions specified in the Company Law;
12.Approval of any acquisition of its shares by the company pursuant to the law;
13.Approving the amount of salaries and bonuses to be given to members of the Board of Directors, unless otherwise provided in the company's charter;
14.Some report required by the Company law;
15.Other proposals submitted to the meeting by the decision of the Board of Directors;
16.Other matters required to be submitted to a shareholder meeting for approval as provided in the Company law or in the company's charter.

Chief Executive Officer (CEO) of the LLC: The day-to-day activities of the LLC shall be managed by a CEO who is appointed/removed by the Board of Director or the Shareholders Meeting. Executive Director’s authority can be determined in the Company charter and the agreement with the Shareholder(s). Within such powers, including conducting transactions, entering into agreements and representing the Company, the CEO is entitled to act on behalf of the Company without requiring a specific power of attorney.    

Sunday, April 16, 2017

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭС АШИГ ХҮРТЭГЧ БҮХИЙ Л ЭЗЭД ТАЙЛАН ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ


2006 онд Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) гэх олон  улсын санаачилгад нэгдэн орсон билээ. Үүний үр дүнд уул уурхай, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд жил бүр ил тод байдлын тайлан гаргах болсон. Уг тайланд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж, хандив дэмжлэг зэрэг санхүү төлбөрийн мэдээллээс гадна тусгай зөвшөөрөл, тухайн жилд олборлож, борлуулсан бүтээгдэхүүн, уулын ажилд өртсөн болон нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ, байгаль орчныг хамгаалахад зарцуулсан хөрөнгө, ажиллах хүч, орон нутагтай байгуулсан гэрээний мэдээлэл гэх мэт олон төрлийн мэдээ баримтыг тусгадаг.

Эдүгээ дэлхийн 54 улсад хэрэгжиж байгаа ОҮИТБС-ын стандарт 2016 онд шинэчлэн батлагдсан ба шинэ стандартаар ил тод байдлыг цар хүрээг өргөжүүлэх чиглэлээр нилээд хэдэн шинэ шаардлага  дэвшүүлсний нэг нь олборлох салбарт үйл ажиллагаа эрхлэгч компанийн “ашиг хүртэгч эзэд”-ийг ил тод болгоход чиглэсэн шаардлага юм. Энэ хүрээнд нэгдэн орсон улс орнууд “ашиг хүртэгч эзэд”-ийн  бүртгэлийн тогтолцоо бий болгож, олон нийтэд ил тод мэдээлэх үүрэг хүлээгээд байна. Өөрөөр хэлбэл зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч компани төдийгүй тухайн хуулийн этгээдэд хөрөнгө оруулсан, бараа ажил үйлчилгээ нийлүүлсэн бүх компаниуд, түүнчлэн тухайн компанийн хувьцаа, түүнтэй адилтгах үнэт цаас, саналын бусад эрхийг шууд болон шууд бусаар эзэмшиж буй, эсхүл компанийн удирдлага, хяналт, эд хөрөнгийн  эрхийг хэрэгжүүлэхэд шууд болон шууд бусаар оролцож буй хувь хүнийг  “ашиг хүртэгч  эзэн” гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийг эзэмшиж буй хуулийн этгээдийг зөвхөн “ашиг хүртэгч эзэн” гэж үзэхгүй бөгөөд нэг компанийг үргэлжилсэн гинжин холбоо бүхий хэд хэдэн хуулийн этгээд эзэмшиж байвал тэдгээрийг анх үүсгэн байгуулсан хувь хүнийг олж тодорхойлох шаардлагатай гэсэн үг юм. Түүнчлэн  ашиг хүртэгч эзэн нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу төрийн  өндөр албан тушаал хашиж буй, хашиж байсан хүн бол, эсхүл улс төрд нөлөө  бүхий этгээдийн хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээд бол тэдгээрийг  заавал бүртгэн нийтэд ил болгохыг шаарджээ. Энэ хүрээнд “ашиг хүртэгч эзэд”-ийн овог нэр, иргэний харьяалал, регистрийн дугаар, оршин суугаа улс, гэрийн болон ажлын хаяг, тухайн компани дахь өмчлөлийн төрөл, хэмжээ, удирдлага, хяналтын эрх, түүнийг хэрэгжүүлэх хэлбэр зэрэг мэдээллийг нийтэд ил тод болгохоор байна. Улс төрд нөлөө бүхий ашиг хүртэгч эзний хувьд дээрхээс гадна олборлох компанид эзэмшиж буй хөрөнгө, бусад эрхийг олж авсан хугацааг мөн нийтэд мэдээлэх ажээ.

Монгол улс ОҮИТБС-ын дээрх шинэ стандартыг хэрэгжүүлэх чиглээр идэвхтэй ажиллаж, 2020 хүртэл авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг батлан гаргаад байна. Нөгөөтэйгүүр “ашиг хүртэгч  эзэд”-ийн ил тод байдлыг хангах асуудлыг Нээлттэй засаглалын түншлэлийн 2015-2018 оны Үндэсний төлөвлөгөө, Авлигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэгт тусган хэрэгжүүлэхээр болжээ. Түүнчлэн төрөөс эрдэс баялгийн  салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд салбарын эрх зүйн орчинд сүүлийн жилүүдэд гарч байгаа өөрчлөлтийг харвал ил тод байдлын талаар тавигдах шаардлага, санал санаачлага  улам бүр ихсэх хандлагатай байгаа нь сайшаалтай. Тухайлбал, өмнөх Засгийн газрын үед ОҮИТБС-ыг  хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан байдаг. Түүнчлэн өнөөдрийн байдлаар боловсруулагдаж, хэлэлцэгдэж байгаа Уул уурхайн тухай хуулийн төсөлд ил тод байдлыг хангах асуудлыг тусгай бүлэг болгон оруулахаар яригдаж байгаа нь энэ салбарт ил тод байдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдлоо өгнө хэмээн харж байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн хэлэлцэгдэж байгаа хуулийн төслөөр ил тод байдлын тайлан гаргах үүргийг зөвхөн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээр хязгаарлахгүй олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа оператор, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниуд, түүнчлэн ашигт малтмал боловсруулах, баяжуулах  үйл ажиллагаа эрхлэгчид оногдуулахаар  байгаа нь ил тод байдлыг нэмэгдүүлэх асуудлыг шат шатанд нь үүрэгжүүлж, хариуцлагажуулж өгсөн чухал зохицуулалт болжээ. Ийнхүү ил тод байдлыг хангах чиглэлээр үндэсний эрх зүйн орчин улам чангарч, хамрах хүрээ өргөжиж  байгаагийн сацуу олон улсын хэмжээнд ч эрдэс баялгийн салбарт хариуцлага, ил тод байдлын шаардлага ч улам чангарах төлөвтэй байна. 

Олборлох үйлдвэрлэлийн салбарт “ашиг хүртэгч эзэд”-ийн ил байдлыг хангах чиглэлээр хийсэн ННФ-ын судалгааны тайлангаас харахад ОҮИТБС-ын шинэ шаардлагыг манай улс бүрэн хэрэгжүүлэхийн тулд салбарын хууль эрх зүйн орчинд нилээдгүй өөрчлөлт хийх шаардлагатай байгаа ажээ. Тухайлбал, ашиг хүртэгч эзэн гэсэн ойлголтыг нэг  мөр тодорхойлж хууль тогтоомжид тусгах, мэдээлэл цуглуулах, шалган баталгаажуулах, солилцох, нийтэд ил тод болгох чиглэлээр төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхойлох, нууцын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг олборлох салбарын ил тод байдлыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгоход чухал нөлөөтэй.

Ийнхүү нийтийн өмчийн байгалийн баялаг дээр тулгуурлан явагддаг бөгөөд эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай энэ салбарт үйл ажиллага а явуулж байгаа компаниуд эцсийн  бөгөөд жинхэнэ  эздийг (хувь хүнийг) ил тод болгох нь салбарын засаглалыг сайжруулж, авлига,  ашиг сонирхлын зөрчлийг бууруулах, улмаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.

Эх сурвалж: http://forum.mn/res_mat/2017/BO%20report.pdf

Хариуцлагыг хязгаарлах тухай мэдэгдэл:

Энэхүү мэдээллийг Өмгөөллийн "FOM Partners" ХХН-ээс иргэд, хуулийн этгээдэд зориулан хууль эрх зүйн анхан шатны мэдээллийн эх сурвалж болгон ашиглах зорилгоор боловсруулсан болно. Хууль, эрх зүйн баримт бичиг нь байнга цаг үетэйгээ нийцэж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг бөгөөд манай хамт олон энэхүү блогтоо хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв мэдээлэл оруулахаар чармайж, найдвартай, баталгаатай эх сурвалж үндэслэхийг хичээдэг хэдий ч энэхүү мэдээлэл нь албан ёсны хууль зүйн эх сурвалж, хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ болохгүй болохыг анхаарна уу. Иймд тус блогийн мэдээлэлд түшиглэсний улмаас ямарваа нэгэн хохирол учирч, алдаа, зардал гарсан бол үүний хариуцлагыг Өмгөөллийн "FOM Partners" ХХН хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. 

Та энэхүү блог дээр гарсан мэдээллийн хүрээнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үйлчилгээ авах бол бидэнтэй 77061991 утсаар, info@fom цахим хаягаар, эсвэл өөр мэргэжлийн хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллагад хандана уу. 




Tuesday, April 4, 2017

Түрээсийн гэрээ болон эд хөрөнгө хөлслөх гэрээний хууль зүйн товч шинжилгээ

Практикт иргэд, хуулийн этгээд хууль зүйн мэдлэггүй, эсвэл дутмагаас, эсвэл хууль зүйн үйлчилгээ аваагүйгээс талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хууль зүйн шаардлага хангасан эсэх, хүчин төгөлдөр эсэх дээр маргаан нилээдгүй гарч байна. Түүнчлэн түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаж ойлгоогүйгээс хуулийг буруу хэрэглэх нь түгээмэл байна. 

Энэ удаа бид түрээсийн гэрээний зарим шинж чанарын талаар болон эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгарах хууль зүйн зохицуулалтын талаар товчхон шинжилье.

Түрээсийн гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн Хорин долдугаар бүлэгт нарийвчлан зохицуулсан байдаг. Харин Эд хөрөнгө хөлслөх гэрээг тус хуулийн Хорин тавдугаар бүлэгт хуульчилсан байдаг хэдий ч Түрээсийн гэрээний харилцаанд дээрх бүлгээр зохицуулсан зохицуулалт байхгүй тохиолдолд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар зохицуулдаг болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй.
 

Түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил эрх зүйн шинж, үр дүн бий боловч түрээсийн гэрээний хувьд гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаад зогсохгүй үр шимийг, ашиглалтын давуу талыг олж өөртөө шингээх эрхтэй байдаг. Харин эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг зөвхөн ашиглах эрхтэй байна. Энэхүү шинж чанар нь түрээсийн гэрээ, болон эд хөрөнгө хөлслөх гэрээний аль нь болохыг тогтооход чухал үүрэгтэйг анхаарах хэрэгтэй.

Дээрх зохицуулалтаас үзэхэд эд хөрөнгийн үр шимийг өөртөө авч үлдэх боломж олгосон нь тухайн эд хөрөнгө нь үр шим өгөхөд тохирсон байх ёстойг шаардаж байна. Тухайлбал, гэрээний дагуу хоосон өрөө тасалгааг ашиглах бол талууд гэрээгээ “түрээсийн гэрээ” хэмээн нэрлэснээс үл хамааран бодит хэрэг дээрээ "эд хөрөнгө хөлслөх гэрээ" байна. Учир нь энэхүү эд хөрөнгө нь үр шим өгөхөд буюу ердийн ашиглалтаас илүүтэйгээр ашиглагдах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл зөвхөн хэрэглэх тухай заасан гэрээ нь эд хөрөнгө түрээслэх биш эд хөрөнгө хөлслөх гэрээ болохыг анхаарна уу. Харин бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан машин механизм түрээсэлж үүний үр дүнд ашиг хүртэж байгаа бол энэ нь түрээсийн гэрээ болно.

Түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүчин төгөлдөр бус болох, бичгээр байгуулсан ч үүнийгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй бол мөн адил хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэлтэй болохыг анхаарах хэрэгтэй. 


Эх сурвалж:
www.legalinfo.mn
www.supremecourt.mn

Хариуцлагыг хязгаарлах тухай мэдэгдэл:

Энэхүү мэдээллийг Өмгөөллийн "FOM Partners" ХХН-ээс иргэд, хуулийн этгээдэд зориулан хууль эрх зүйн анхан шатны мэдээллийн эх сурвалж болгон ашиглах зорилгоор боловсруулсан болно. Хууль, эрх зүйн баримт бичиг нь байнга цаг үетэйгээ нийцэж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг бөгөөд манай хамт олон энэхүү блогтоо хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв мэдээлэл оруулахаар чармайж найдвартай, баталгаатай эх сурвалж үндэслэхийг хичээдэг хэдий ч энэхүү мэдээлэл нь албан ёсны хууль зүйн эх сурвалж, хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ болохгүй болохыг анхаарна уу. Иймд тус блогийн мэдээлэлд түшиглэсний улмаас ямарваа нэгэн хохирол учирч, алдаа, зардал гарсан бол үүний хариуцлагыг Өмгөөллийн "FOM Partners" ХХН хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. 

Та энэхүү блог дээр гарсан мэдээллийн хүрээнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үйлчилгээ авах бол бидэнтэй 77061991 утсаар, info@fom цахим хаягаар, эсвэл өөр мэргэжлийн хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллагад хандана уу. 

Tuesday, March 28, 2017

Орон сууц захиалгаар бариулах гэрээ юу эсвэл орон сууц худалдах-худалдан авах гэрээ юу?

Практикт үйлчлүүлэгчид маань орон сууцтай холбоотойгоор орон сууц захиалгаар бариулах гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээ гэсэн нэр бүхий гэрээ ихэвчлэн үйлддэг ба гэрээний гол нөхцөлөөс үзэхэд ажил гүйцэтгэх эсвэл худалдах-худалдан авах гэрээний аль нэг шинжийг агуулсан байдаг. Маргаан гарахад шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлоогүйгээс орон сууцны дутуу талбайн үнийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлага өөр өөрөөр шийдвэрлэгдэх, хууль эрх зүйн мэдлэггүйгээс эсвэл дутуугаас цаг зав, хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдол их байна. Иймд энэ удаад Улсын Дээд шүүхээс орон сууц захиалгаар бариулах гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээнд тайлбар хийснийг товчлон хүргэж байна.   
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээ байна.
Гэрээний зорилго буюу гэрээний гол нөхцөл нь талуудын хүсэл зориг гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж нь болдог.  Иймд Талууд гэрээгээ орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан бол орон сууц худалдах-худалдан авах гэрээ, эсвэл ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан бол тухайн гэрээний харилцааг үүссэн гэж үзнэ. 
Ажил гүйцэтгэх гэрээ, худалдах-худалдан авах гэрээнд гэрээний зүйлийг хүлээж авах үед доголдлыг мэдэх, мэдэх боломжтой байсан эсэх асуудал ялгаатай тул доголдлын талаар гаргах нэг талын шаардлага, гомдлын шаардлага гаргах хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг асуудлууд өөр өөрөөр зохицуулагдана.
Орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бол орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа нь захиалсан зүйлийг тохирсон ёсоор хийгээгүй, ажлын үр дүн доголдолтой болно. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах захиалагчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан. Тийм учраас захиалагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны дутуу талбайн үнийн зөрүү үнэ гэж тодорхойлсон хэдий ч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3.-т заасан ажлын хөлсийг зохих хэмжээгээр бууруулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг байна. Харин ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2.-т заасан шаардлага гаргах эрхээ алдахыг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4.-т заажээ. Эдгээр зохицуулалтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний захиалагч ажлын үр дүнг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдсэн боловч гомдол гаргаагүй бол шаардах эрхээ алдах, худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай нь доголдлыг мэдэх боломжтой байсан гэх нөхцөлийг ажил гүйцэтгэх гэрээнд хуулиар хамааруулаагүй болохыг анхаарах нь зүйтэй юм.  
Харин орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1., 255.1.1.-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдахаар байна. Худалдан авагч орон сууцыг хүлээж авах үедээ сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдсэн бол шаардах эрхээ алдах нь ажил гүйцэтгэх гэрээний 352.4.-т заасан захиалагчийн шаардах эрхээ алдах тохиолдолтой адилхан үр дагавартай. Харин гэрээнд худалдах орон сууцны талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад хүлээж авахаас өмнө, эсвэл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдах нь ажил гүйцэтгэх гэрээнээс ялгаатай байна. Орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь хүлээж авах үед мэдэх боломжтой эд хөрөнгийн доголдолд хамаарахгүй гэж онолын үүднээс зарим хуульчид үздэг боловч  орон сууц, түүний үнэ зөвхөн талбайн хэмжээгээр бус тохижилт, байрлал, загвар, өрөөний тоо зэрэг шинжүүдээр тодорхойлогддог, сууцны талбайг баримжаагаар бус хэмжих бололцоотой тул орон сууцны талбайн хэмжээг эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэх боломжтой гэж үзэж, шүүхээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1., 255.1.1.-д заасан зохицуулалтыг худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хэрэглэжээ.
Орон сууцны талбайн хэмжээ дутуугаас үнийн зөрүү шаардах нэхэмжлэл орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээний аль алинаас үүсч болох боловч дээрх 2 гэрээнд шаардах эрх, түүний үндэслэлийг өөр өөрөөр зохицуулсан тул нэхэмжлэлийг хангах эсэх асуудал мөн өөр байдлаар шийдвэрлэгдсэн байна. 
Эх сурвалж: http://www.supremecourt.mn
Иймд гэрээний харилцааг зөв тодорхойлж хэрэглэх, хууль зүйн туслалцаа үйлчилгээ авахыг зөвлөж байна.  
Өмгөөллийн "FOM Partners" ХХН
2017 он 03 сар 28 өдөр

Monday, January 16, 2017

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуульд нэр дэвшигчдийн хандивын зарим асуудал

Аливаа хууль эрх зүйн актууд цаг үеэ даган шинэчлэгддэг бөгөөд энэ болгондоо улам сайжирч байх учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэнтэй холбоотойгоор сонгуулийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь хандиваас бүрддэг манай улсын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд хандивын асуудлыг хэрхэн зохицуулсан, олон улсын сайн туршлагын талаар товч шинжилгээ хийснээ хүргэе. 

Хуулийн төсөл нь 14 бүлэг, 103 зүйлтэй бөгөөд хандивын тодорхойлолт, хандивын хэлбэр (мөнгөн болон мөнгөн бус),  хариуцлагын асуудал зэргийг Сонгуулийн тухай хуульд (2015) зааснаар хэвээр үлдээжээ. 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь иргэн хуулийн этгээдээс мөнгөн болон мөнгөн бус хандив авч болохоор тусгажээ. Мөнгөн хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд баримталсан хэмжээ буюу иргэнээс 10 сая төгрөг, хуулийн этгээдээс 50 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгажээ. 

Харин мөнгөн бус хандивт одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн тухай хуулинд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх болон үнэ төлбөргүй үйлчилгээг хамруулсан. 

Олон улсын сайн туршлагаас харвал сонгуулийн хандивт:

1. Мөнгөн хандив
2. Мөнгөн бус хандив
3. Үйл ажиллагааны дэмжлэгийг хамааруулдаг. 

Мөнгөн бус хандив гэдэгт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх, болон үнэ төлбөргүй үйлчилгээнээс гадна төлөгдөөгүй өр, зээл, бэлэг сэлт зэргийг хамааруулан үздэг байна. Харин үйл ажиллагааны дэмжлэг гэдэгт  хандивлагчаас нэр дэвшигчдэд зах зээлийн үнийн ханшнаас хямдаар худалдах бараа, үйлчилгээг тооцдог бөгөөд үүнийг тухайн үеийн зах зээлийн үнэтэй харьцуулж хандивт тооцдог олон улсын жишиг бий. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр бараа эд зүйлс хөнгөлттэй үнээр худалдах замаар Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг зөрчих явдал ихээр гарсан билээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилготой хувь хүн байгууллагад өгсөн/үзүүлсэн эсвэл өөрийн хөрөнгийн бараа, үйлчилгээ нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас доогуур байгаа тохиолдолд үнийн зөрүүг сонгуулийн хандивт тооцдог байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулах нь зүйтэй гэж бодож байна. 

Түүнчлэн манай улсын хууль тогтоомжид хандивлагч бүрээс авах хандивын хэмжээг хязгаарласан хэдий ч нэр дэвшигчийн авч болох нийт хандивын хэмжээг хязгаарладаггүй. Энэ нь "хуулийн цоорхой" үүсгэж чинээлэг хандивлагч их хэмжээний хандиваа олон жижиг хэсэгт хувааж өгөх боломжийг олгодог гэж үздэг. Иймд нэр дэвшигчийн хандиваар олох санхүүжилтийн хэмжээг тухайн жилийн улсын төсвийн тодорхой хувиас илүүгүй хэмжээгээр тооцож тогтоосон хязгаарлалтийг хийдэг олон улсын туршлага бий. Жигд бус
санхүүжилттэй манайх шиг орны хувьд нэр дэвшигчдийг мөнгөний хэт нөлөөнөөс хамгаалах, сонгуулийн сурталчилгаа нь хөрөнгө санхүүжилтийн өрсөлдөөн бус тэгш гарааны нөхцөл бүрдүүлсэн өрсөлдөөн болоход чухал ач тустай.

Дараагийн нэг асуудал бол сонгуулийн санхүүжилтийн тайлан бөгөөд манай улсад сонгууль болсны дараа улс төрийн нам, нэр дэвшигчид холбогдох газарт "дүр эсгэсэн" тайлан өгөх хандлага ажиглагддаг. Санхүүжилтийг тайлагнах зорилго нь хандивыг ил тод, хяналттай байлгах гол хөшүүрэг юм. Олон улсын сайн практикт сонгуулийн санал хураах өдрөөс өмнө болон сонгууль явагдсаны дараа улс төрийн нам, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны санхүүжилтээ тайлагнадаг.  Энэ нь сонгуульд өрсөлдөгч нам болон нэр дэвшигчдийг сонгогчид үнэлэх, тэдэнд сонгуулийн саналаар хариуцлага тооцох, ил тод байдлыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой. Ерөнхийдөө цаг хугацааны хувьд сонгуулийн санал хураах өдрөөс 7-10 хоногийн өмнө сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн тайланг олон нийтэд ил тод болгох ёстой. Сонгуулиас хойш 30-45 хоногийн дотор дараагийн тайланг олон нийтэд ил тод болгох шаардлагатай ба ингэхдээ өмнөх тайлангаас хойш сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах хүртэлх санхүүжилтийн тоо баримт тусгахыг тус тус хуулиар зохицуулах нь үр дүнтэй. 

Эцэст нь дурдахад намуудын бүтэц зохион байгуулалт, дотоод ардчиллыг сайжруулахад чиглэсэн хууль тогтоомжуудыг шинэчлэн батлах нь Монгол Улсын цаашдын улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний хэт хамаарлыг бууруулах, бүх шатны сонгуулийг шударга, ил тод явуулахад чухал ач холбогдолтой. Тийм ч учраас Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэн болон бусад олон улсын байгууллагаас хууль эрх зүйн оновчтой зохицуулалт хийн түүнийгээ дагаж мөрдөн зөрчихгүй байх, ил тод байдлыг хангах, санхүүжилтээ үнэн зөв мэдүүлэхийг улс төрийн намуудад уриалж, үлгэр дуурайлал гаргаж ажиллахыг эрх барьж байгаа намд зөвлөдөг ажээ. 

Дэлгэрэнгүйг 2015 онд Б.Баттуулын ННФ-ын Бодлогын асуудалд хэвлүүлсэн дараах линкээс унших боломжтой:



Monday, January 9, 2017

Гэрээслэл бол муу ёр биш (Хэсэг II)

Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн дагуу өв залгамжлалыг хууль ёсны болон гэрээслэлийн үндсэн дээр гүйцэтгэхээр зохицуулжээ. Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч болох бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр тэргүүн ээлжинд өвлөх эрхтэй. Харин дээрх өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар хоёрдугаар ээлжинд өвлөх эрхтэй, Эдгээр нь байхгүй, эсхүл өв хүлээн авахаас татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг адил хэмжээгээр гуравдугаар ээлжинд хуваан өвлөнө. 
Практикт Гэрээслэл үйлдээгүйгээс хууль ёсны өв залгамжлагчид адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхийн, тухайлбал үл хөдлөх эд хөрөнгийг хэндээ төлбөрийг нь төлөх, хэн нь өмчлөх зэрэг маргаан ихсэх хандлагатай байна. Үүнийг Гэрээслэл үйлдэж тодорхой нэг хүний нэр зааж өвлүүлж бусад хууль ёсны өвлөгчдөд адил тэгш хэмжээгээр үнийг төлөх, эсвэл зөвхөн нэг хүнд өвлүүлэх замаар маргаан үүсэхээс урьдчилан сэргийлж болно. ХБНГУ-ын өв залгамжлалын хууль (German Inheritance Law)-иар нас барагч Гэрээслэл үлдээгээгүй бол түүний эхнэр/нөхөр нь дараах байдлаар өв залгамжлахаар хуульчилжээ. Хэрэв нас барагч:
1 хүүхэдтэй бол эхнэр/нөхөр нийт хөрөнгийн 1/2 хувь
2 хүүхэдтэй бол эхнэр/нөхөр нийт хөрөнгийн 1/3 хувь
3 болон түүнээс дээш хүүхэдтэй бол эхнэр/нөхөр нийт хөрөнгийн 1/4 хувийг залгамжилна. Энэ нь өндөр настай, ганц бие үлдсэн эхнэр/нөхрийг хамгаалсан сайн зохицуулалт гэж үзэн олон улсын практикт өргөнөөр хэрэглэдэг. Ер нь ХБНГУ-ын Өв залгамжлалын хуулийг “Амжилтын түүх” (Story of Success) гэж нэрлэдэг. Тус хууль нь 1900 оны 1 сарын 1-нээс эхэлж хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар тус хууль маш цөөхөн өөрчлөлт оржээ.
Дараагийн дугаарт манай улсын өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтын талаар дэлгэрүүлж үзэхийн зэрэгцээ олон улсын сайн туршлагын талаар товчлон хүргэе. 

Thursday, January 5, 2017

Гэрээслэл бол муу ёр биш

Бид зүрхний шигдээс, аваарь ослоор гэнэт нас барсан талаар бишгүй л уншиж, сонсож байсан. Өөрөөр хэлбэл гэнэтийн ослоор, гэнэт өвчнөөр нас барах тохиолдол  цөөнгүй. Энэ үед өв залгамжлалын асуудал сөхөгддөг. Манай улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас хойш хувийн өмч хөрөнгө өвлүүлэх, гэрээслүүлэх асуудал ихэсч энэ утгаараа маргаан ихээр үүсэх болжээ.

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт харьцангуй тодорхой бөгөөд харин хөдлөх хөрөнгийн хувьд эрх зүйн зохицуулалт бүрхэг учир маргаан илүүтэй үүсэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, өвөг эцгээс уламжлагдаж ирсэн хөөрөг нь ааваас нь үлдсэн гэх боловч өвөг эцгийнх нь тул түүний хүүхдүүд, ач зээ нарт хамааралтай байж болох мэт. Түүнчлэн автомашиныг өвлөх асуудал, холбогдох бичиг баримт авто тээврийн бүртгэлийн байгууллага зэрэгт очдоггүйгээс бүртгэл, шилжилтийн асуудал үүсэх нь бий.

Энэ бүхний цаана бид Гэрээслэл үйлдэж, хуулийн дагуу нотариатаар баталгаажуулж авах нь өв хүлээн авагчийг тодорхой болгож өвлүүлэгчийн хөрөнгө хүссэн хүн/байгууллагад зохих ёсоор өвлөгдөх боломжтой болдог. Гэрээслэл үйлдсэнээр гэр бүлгүй хүний өв хөрөнгө, эсвэл гэр бүлээ батлуулаагүй/цуцлуулаагүй, өмнөх эхнэр/нөхрийн хүүхдүүд, түүнчлэн өөр улсад төрсөн болон тухайн улсын иргэншилтэй хүүхдийн асуудал гэх мэт бүрхэг зохицуулалттай, эсвэл аливаа эрх зүйн зохицуулалтгүй асуудлуудыг тодорхой хууль зүйн гаргалгаатай болгодог. Гэрээслэл бол бидний ярьдгаар муу ёр биш харин эрх зүйн зөв үйлдэл юм.

Monday, January 2, 2017

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөг боллоо.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн билээ. Иймээс энэ сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж, үүнтэй уялдуулан Нийгмийн даатгалын шимтгэл, хуулийн дагуух торгуулийн хэмжээ, тухайлбал жолоочид ногдуулах торууль, зэрэг нь өөрчлөгдөж байгаа билээ. Иймд тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтан  сард 240 000 төгрөгөөс дээш цалин хөлс авах эрхтэй гэсэн үг юм. 

Сонирхуулахад Австрали улс нь дэлхийд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрээ (highest minimum wage in the world) дэлхийд тэргүүлж 9,54 ам.доллар (татварын дараах) төлдөг бол Люксембург удаалж 9,24 ам.доллар, гуравдугаарт Белги 8,57 ам доллар нэг цагт төлдөг хэмээн олон улсын судалгааны байгууллагаас 2013 онд жагсаажээ. (https://www.weforum.org/agenda/2016/04/where-are-the-world-s-highest-minimum-wages/). 

Манай улсын шинээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 0,57 ам доллар болж байгаа юм.