Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн билээ. Иймээс энэ сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж, үүнтэй уялдуулан Нийгмийн даатгалын шимтгэл, хуулийн дагуух торгуулийн хэмжээ, тухайлбал жолоочид ногдуулах торууль, зэрэг нь өөрчлөгдөж байгаа билээ. Иймд тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтан сард 240 000 төгрөгөөс дээш цалин хөлс авах эрхтэй гэсэн үг юм.
Сонирхуулахад Австрали улс нь дэлхийд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрээ (highest minimum wage in the world) дэлхийд тэргүүлж 9,54 ам.доллар (татварын дараах) төлдөг бол Люксембург удаалж 9,24 ам.доллар, гуравдугаарт Белги 8,57 ам доллар нэг цагт төлдөг хэмээн олон улсын судалгааны байгууллагаас 2013 онд жагсаажээ. (https://www.weforum.org/agenda/2016/04/where-are-the-world-s-highest-minimum-wages/).
Манай улсын шинээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 0,57 ам доллар болж байгаа юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.