2006 онд Монгол Улс Олборлох
үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) гэх олон улсын санаачилгад нэгдэн орсон билээ. Үүний үр дүнд
уул уурхай, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж
ахуйн нэгжүүд жил бүр ил тод байдлын тайлан гаргах болсон. Уг тайланд улсын
болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж, хандив дэмжлэг зэрэг
санхүү төлбөрийн мэдээллээс гадна тусгай зөвшөөрөл, тухайн жилд олборлож, борлуулсан
бүтээгдэхүүн, уулын ажилд өртсөн болон нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ,
байгаль орчныг хамгаалахад зарцуулсан хөрөнгө, ажиллах хүч, орон нутагтай
байгуулсан гэрээний мэдээлэл гэх мэт олон төрлийн мэдээ баримтыг тусгадаг.
Эдүгээ дэлхийн
54 улсад хэрэгжиж байгаа ОҮИТБС-ын стандарт 2016 онд шинэчлэн батлагдсан ба шинэ
стандартаар ил тод байдлыг цар хүрээг өргөжүүлэх чиглэлээр нилээд хэдэн шинэ
шаардлага дэвшүүлсний нэг нь олборлох
салбарт үйл ажиллагаа эрхлэгч компанийн “ашиг хүртэгч эзэд”-ийг ил тод болгоход
чиглэсэн шаардлага юм. Энэ хүрээнд нэгдэн орсон улс орнууд “ашиг хүртэгч эзэд”-ийн бүртгэлийн тогтолцоо бий болгож, олон нийтэд
ил тод мэдээлэх үүрэг хүлээгээд байна. Өөрөөр хэлбэл зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч
компани төдийгүй тухайн хуулийн этгээдэд хөрөнгө оруулсан, бараа ажил үйлчилгээ
нийлүүлсэн бүх компаниуд, түүнчлэн тухайн компанийн хувьцаа, түүнтэй адилтгах
үнэт цаас, саналын бусад эрхийг шууд болон шууд бусаар эзэмшиж буй, эсхүл компанийн
удирдлага, хяналт, эд хөрөнгийн эрхийг
хэрэгжүүлэхэд шууд болон шууд бусаар оролцож буй хувь хүнийг “ашиг хүртэгч
эзэн” гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийг эзэмшиж буй
хуулийн этгээдийг зөвхөн “ашиг хүртэгч эзэн” гэж үзэхгүй бөгөөд нэг компанийг
үргэлжилсэн гинжин холбоо бүхий хэд хэдэн хуулийн этгээд эзэмшиж байвал
тэдгээрийг анх үүсгэн байгуулсан хувь хүнийг олж тодорхойлох шаардлагатай гэсэн
үг юм. Түүнчлэн ашиг хүртэгч эзэн нь улс
төрд нөлөө бүхий этгээд буюу төрийн
өндөр албан тушаал хашиж буй, хашиж байсан хүн бол, эсхүл улс төрд нөлөө
бүхий этгээдийн хамаарал бүхий, нэгдмэл
сонирхолтой этгээд бол тэдгээрийг заавал
бүртгэн нийтэд ил болгохыг шаарджээ. Энэ хүрээнд “ашиг хүртэгч эзэд”-ийн овог
нэр, иргэний харьяалал, регистрийн дугаар, оршин суугаа улс, гэрийн болон ажлын
хаяг, тухайн компани дахь өмчлөлийн төрөл, хэмжээ, удирдлага, хяналтын эрх,
түүнийг хэрэгжүүлэх хэлбэр зэрэг мэдээллийг нийтэд ил тод болгохоор байна. Улс
төрд нөлөө бүхий ашиг хүртэгч эзний хувьд дээрхээс гадна олборлох компанид
эзэмшиж буй хөрөнгө, бусад эрхийг олж авсан хугацааг мөн нийтэд мэдээлэх ажээ.
Монгол улс ОҮИТБС-ын
дээрх шинэ стандартыг хэрэгжүүлэх чиглээр идэвхтэй ажиллаж, 2020 хүртэл авч
хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг батлан гаргаад байна. Нөгөөтэйгүүр
“ашиг хүртэгч эзэд”-ийн ил тод байдлыг
хангах асуудлыг Нээлттэй засаглалын түншлэлийн 2015-2018 оны Үндэсний
төлөвлөгөө, Авлигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэгт тусган
хэрэгжүүлэхээр болжээ. Түүнчлэн төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх
хүрээнд салбарын эрх зүйн орчинд сүүлийн жилүүдэд гарч байгаа өөрчлөлтийг
харвал ил тод байдлын талаар тавигдах шаардлага, санал санаачлага улам бүр ихсэх хандлагатай байгаа нь
сайшаалтай. Тухайлбал, өмнөх Засгийн газрын үед ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох
зорилгоор Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг
боловсруулан УИХ-д өргөн барьсан байдаг. Түүнчлэн өнөөдрийн байдлаар
боловсруулагдаж, хэлэлцэгдэж байгаа Уул уурхайн тухай хуулийн төсөлд ил тод
байдлыг хангах асуудлыг тусгай бүлэг болгон оруулахаар яригдаж байгаа нь энэ
салбарт ил тод байдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдлоо өгнө хэмээн харж
байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн хэлэлцэгдэж байгаа хуулийн төслөөр ил тод байдлын
тайлан гаргах үүргийг зөвхөн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээр
хязгаарлахгүй олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа оператор, туслан
гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниуд, түүнчлэн ашигт малтмал боловсруулах,
баяжуулах үйл ажиллагаа эрхлэгчид
оногдуулахаар байгаа нь ил тод байдлыг
нэмэгдүүлэх асуудлыг шат шатанд нь үүрэгжүүлж, хариуцлагажуулж өгсөн чухал
зохицуулалт болжээ. Ийнхүү ил тод байдлыг хангах чиглэлээр үндэсний эрх зүйн
орчин улам чангарч, хамрах хүрээ өргөжиж
байгаагийн сацуу олон улсын хэмжээнд ч эрдэс баялгийн салбарт
хариуцлага, ил тод байдлын шаардлага ч улам чангарах төлөвтэй байна.
Олборлох
үйлдвэрлэлийн салбарт “ашиг хүртэгч эзэд”-ийн ил байдлыг хангах чиглэлээр
хийсэн ННФ-ын судалгааны тайлангаас харахад ОҮИТБС-ын шинэ шаардлагыг манай улс
бүрэн хэрэгжүүлэхийн тулд салбарын хууль эрх зүйн орчинд нилээдгүй өөрчлөлт хийх
шаардлагатай байгаа ажээ. Тухайлбал, ашиг хүртэгч эзэн гэсэн ойлголтыг нэг мөр тодорхойлж хууль тогтоомжид тусгах,
мэдээлэл цуглуулах, шалган баталгаажуулах, солилцох, нийтэд ил тод болгох
чиглэлээр төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхойлох, нууцын тухай
хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг олборлох салбарын ил тод байдлыг
сайжруулах, олон улсын стандартад нийцсэн хууль эрх зүйн зохицуулалтыг бий
болгоход чухал нөлөөтэй.
Ийнхүү нийтийн
өмчийн байгалийн баялаг дээр тулгуурлан явагддаг бөгөөд эдийн засгийн хувьд
өндөр үр ашигтай энэ салбарт үйл ажиллага а явуулж байгаа компаниуд эцсийн бөгөөд жинхэнэ эздийг (хувь хүнийг) ил тод болгох нь салбарын
засаглалыг сайжруулж, авлига, ашиг
сонирхлын зөрчлийг бууруулах, улмаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд
чухал ач холбогдолтой билээ.
Эх сурвалж: http://forum.mn/res_mat/2017/BO%20report.pdf
Хариуцлагыг хязгаарлах тухай мэдэгдэл:
Энэхүү мэдээллийг Өмгөөллийн "FOM Partners" ХХН-ээс иргэд, хуулийн этгээдэд зориулан хууль эрх зүйн анхан шатны мэдээллийн эх сурвалж болгон ашиглах зорилгоор боловсруулсан болно. Хууль, эрх зүйн баримт бичиг нь байнга цаг үетэйгээ нийцэж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг бөгөөд манай хамт олон энэхүү блогтоо хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв мэдээлэл оруулахаар чармайж, найдвартай, баталгаатай эх сурвалж үндэслэхийг хичээдэг хэдий ч энэхүү мэдээлэл нь албан ёсны хууль зүйн эх сурвалж, хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ болохгүй болохыг анхаарна уу. Иймд тус блогийн мэдээлэлд түшиглэсний улмаас ямарваа нэгэн хохирол учирч, алдаа, зардал гарсан бол үүний хариуцлагыг Өмгөөллийн "FOM Partners" ХХН хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Та энэхүү блог дээр гарсан мэдээллийн хүрээнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үйлчилгээ авах бол бидэнтэй 77061991 утсаар, info@fom цахим хаягаар, эсвэл өөр мэргэжлийн хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллагад хандана уу.
Эх сурвалж: http://forum.mn/res_mat/2017/BO%20report.pdf
Хариуцлагыг хязгаарлах тухай мэдэгдэл:
Энэхүү мэдээллийг Өмгөөллийн "FOM Partners" ХХН-ээс иргэд, хуулийн этгээдэд зориулан хууль эрх зүйн анхан шатны мэдээллийн эх сурвалж болгон ашиглах зорилгоор боловсруулсан болно. Хууль, эрх зүйн баримт бичиг нь байнга цаг үетэйгээ нийцэж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг бөгөөд манай хамт олон энэхүү блогтоо хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв мэдээлэл оруулахаар чармайж, найдвартай, баталгаатай эх сурвалж үндэслэхийг хичээдэг хэдий ч энэхүү мэдээлэл нь албан ёсны хууль зүйн эх сурвалж, хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ болохгүй болохыг анхаарна уу. Иймд тус блогийн мэдээлэлд түшиглэсний улмаас ямарваа нэгэн хохирол учирч, алдаа, зардал гарсан бол үүний хариуцлагыг Өмгөөллийн "FOM Partners" ХХН хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Та энэхүү блог дээр гарсан мэдээллийн хүрээнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үйлчилгээ авах бол бидэнтэй 77061991 утсаар, info@fom цахим хаягаар, эсвэл өөр мэргэжлийн хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллагад хандана уу.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.