Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн дагуу өв
залгамжлалыг хууль ёсны болон гэрээслэлийн үндсэн дээр гүйцэтгэхээр
зохицуулжээ. Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг
нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх
нь хууль ёсны өвлөгч болох бөгөөд тэдгээр нь адил
хэмжээгээр тэргүүн ээлжинд өвлөх эрхтэй. Харин дээрх
өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан
бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар хоёрдугаар
ээлжинд өвлөх эрхтэй, Эдгээр нь байхгүй, эсхүл өв хүлээн авахаас татгалзсан
буюу өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд
зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг адил хэмжээгээр
гуравдугаар ээлжинд хуваан өвлөнө.
Практикт Гэрээслэл үйлдээгүйгээс хууль ёсны
өв залгамжлагчид адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхийн,
тухайлбал үл хөдлөх эд хөрөнгийг хэндээ төлбөрийг нь төлөх, хэн нь өмчлөх зэрэг маргаан ихсэх хандлагатай байна. Үүнийг Гэрээслэл үйлдэж тодорхой нэг хүний нэр
зааж өвлүүлж бусад хууль ёсны өвлөгчдөд адил тэгш хэмжээгээр үнийг төлөх, эсвэл
зөвхөн нэг хүнд өвлүүлэх замаар маргаан үүсэхээс урьдчилан сэргийлж болно. ХБНГУ-ын өв залгамжлалын хууль (German Inheritance Law)-иар нас барагч Гэрээслэл үлдээгээгүй бол түүний
эхнэр/нөхөр нь дараах байдлаар өв залгамжлахаар хуульчилжээ. Хэрэв нас барагч:
1 хүүхэдтэй бол эхнэр/нөхөр нийт хөрөнгийн 1/2 хувь
2 хүүхэдтэй бол эхнэр/нөхөр нийт хөрөнгийн 1/3 хувь
3 болон түүнээс дээш хүүхэдтэй бол эхнэр/нөхөр нийт хөрөнгийн 1/4
хувийг залгамжилна. Энэ нь өндөр настай, ганц бие үлдсэн эхнэр/нөхрийг
хамгаалсан сайн зохицуулалт гэж үзэн олон улсын практикт өргөнөөр хэрэглэдэг. Ер нь
ХБНГУ-ын Өв залгамжлалын хуулийг “Амжилтын түүх” (Story of Success) гэж нэрлэдэг. Тус хууль нь 1900 оны 1 сарын
1-нээс эхэлж хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар тус хууль маш цөөхөн өөрчлөлт оржээ.
Дараагийн дугаарт манай улсын өв залгамжлалын эрх зүйн
зохицуулалтын талаар дэлгэрүүлж үзэхийн зэрэгцээ олон улсын сайн туршлагын
талаар товчлон хүргэе.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.